"Гоймон гүүр бүтээх " тэмцээны дүн мэдээ гарлаа

БУЗАН-ийн "Шинжлэх ухааны 7 хоног" өдөрлөгийн хүрээнд зохиогдсон "Гоймон гүүр бүтээх " тэмцээнд 6-12-р ангийн 18-н бүлгээс 14-н бүлгийн 70 сурагч баг болон оролцлоо. Сурагчид маань ухаанаа уралдуулсан, ураа гайхуулсан, бүтээлээрээ бахархсан, сэтгэл нь догдолсон, бие бийнээсээ суралцсан сайхан тэмцээн боллоо. Өнөөдрийн үйл ажиллагаанд анги хамт олонтойгоо нэгэн баг болон оролцсон АУБ нартаа тусгайлан БУЗАН-ийн хамт олноос талархал илэрхийлье. Тэмцээн 14:35-16:55 минутад багууд тусгайлан бэлдсэн 30 ширхэг хөндий гоймонг удирдамжийн дагуу өөрсдийн зохиосон гүүрний загварыг заасан хугацаанд хийж гүйцэтгэлээ.
1-р байранд 10а-анги- 5750 гр
2-р байранд 9б анги- 4520 гр
3-р байранд 6а анги- 3690 гр-ийн таацтай гоймон гүүр зохион бүтээж шилдгүүдээр тодорлоо.
Жич: Шалгарсан нэг баг маань 2024.05.04 нд зохион байгуулагдах улсын "Гоймон гүүр бүтээх" тэмцээнд оролцоно.