Шинэ оны мэнд дэвшүүлье! МУБИС-ийн харьяа ЕБС-ийн сургалтад мэдээллийн технологийн давуу талыг ашиглаж буй байдал олны хүртээл болж яамны сайтад байршлаа. ЕБС-ийн байгалийн ухааны сургалтын чанарыг сайжруулах ажлын хэсгээс эхний математикийн лабораторийн бичлэг бэлэн болсон байна. Бичлэгний баруун доод буланд буй QR Code-ийг уншуулан хичээлийн материалыг үзэх боломжтой.
Энэхүү хичээлийг бэлтгэн заасан МУБИС-ийн харьяа ЕБС-ийн математикийн багш Д.Амгалан-д гүн талархал илэрхийлье. Хамтран оролцсон сурагчдадаа баярлалаа.