Элсэлт

МЭДЭГДЭЛ

Элсэлтийн журам

2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН НЭГДҮГЭЭР АНГИД СУРАГЧ ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ-ЫН 2.2 дахь заалт /Тухайн хичээлийн жилд МУБИС-ийн захиргаа болон МУБИС-ийн ҮЭХ-ны харилцан байгуулсан хамтын гэрээ, “МУБИС-ийн харьяа ЕБС-ийн дотоод журам”-ын 2.11.12 дахь заалтын дагуу МУБИС-ийн багш, ажилтан, албан хаагчдын төрсөн хүүхэд ба тус сургуульд суралцдаг сурагчдын төрсөн дүү нь хүсвэл бүртгэлгүйгээр 1-р ангид элсэн суралцах эрх үүснэ. Дээрх заалтад хамрагдсан сурагчдын тооноос хамаарч цахим бүртгэлийг явуулна./-ын дагуу бүртгэгдсэн хүүхдийн тоо 90 хүрсэн тул цахим бүртгэл явагдахгүй болсныг мэдэгдье.

Жич: Эцэг эх, асран хамгаалагч хүссэн тохиолдолд “Сургуульд орох бэлтгэл - нулимсгүй сурцгаая” хөтөлбөрт хүүхдийнхээ хамтаар хамрагдаж болно.

Бүртгэлийг 4 сарын 10, 11-ний өдрүүдэд 10:00 цагаас 15:00 цаг хүртэл тус сургуулийн 309 тоот өрөөнд хийнэ

Сургуульд орох бэлтгэл - нулимсгүй сурцгаая” хөтөлбөр хичээллэх хугацаа:

• 2024 оны 4 сарын 22-өөс 5 сарын 10-ыг дуустал 3 долоо хоног үргэлжилнэ.

• Хүүхдэд зориулсан сургалт: 15 өдөр, өдөрт 4 цаг / 30 минутаар/

• Эцэг эх, асран хамгаалагчид зориулсан сургалт: 1 удаа /2 цагаар/

“Сургуульд орох бэлтгэл - нулимсгүй сурцгаая” хөтөлбөрийн төлбөр 450,000 төг /3 төрлийн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, даавуун үүргэвч, үдийн цай/