Манай сургууль Монголын Аутизмын Холбоотой хамтран ажиллах санамж бичгийг байгуулав.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 2007 онд НҮБ-ын бүх гишүүн орнуудыг аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг ойлгуулж таниулах арга хэмжээ авахыг уриалсан.
Үүнтэй холбогдуулан жил бүрийн 4 дүгээр сарын 2-ныг Аутизмыг таниулах дэлхийн өдөр болгон 2008 оноос тэмдэглэж ирсэн билээ.
Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг илүү ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор ээлтэй, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртэх боломжийг сайжруулахыг уриалдаг.
Энэхүү ажлын хүрээнд манай сургууль Монголын Аутизмын Холбоотой хамтран ажиллах санамж бичгийг байгуулав. Уг арга хэмжээнд МАХ-ны тэргүн А.Амарбуян болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо. Тус сургуулийн "Бяцхан халимнууд" мэргэжлийн хөгжлийн багийн гишүүд маань тус холбоотой хамтран ажиллах ажлын төлөвлөөгөө танилцуулж, зөвлөгөө, мэдээллийг авав.
Аутизмын эмгэг нь хэл ярианы хөгжлийн хоцрогдол, баригдмал сэтгэлгээний хоцрогдол, нийгэмшихүйн хөгжлийн хоцрогдол зэрэг бэрхшээлээр илэрдэг тул багийн гишүүд маань багш, эцэг, эх, асран хамгаалагчтай хамтарч тухайн сурагчид тохирох арга зүйн шийдлийг олох, боловсруулах явдал юм. Тэд гадуурхагдах бас ганцаардах ёсгүй.
Манай улсад олон олон Исак Ньютон, Чальз Дарвин, Вольфганг Моцарт, Альберт Эйнштейн, Стив Жобс г.м. төрөн гарах болтугай!!!