Тус өдөрлөгийн үеэр бяцхан сурагчид маань уншиж, бодож, бичиж, урлаж зэрэг хэрхэн олон зүйл сурсанаа багш нартаа болон эцэг эхчүүддээ тайлагнаж харуулдаг уламжлалтай юм. Энэ жилийн арга хэмжээ нь "Бүтээлч бамбарууш", "Тоочин гавар", "Хурдан бөжин", "Дууч шувуухай", "Бяцхан интерпренер" зэрэг өртөөнүүдээр аялж өөрийн авьяас, мэдлэг чадвараа төрөл бүрээр харуулж багш нар, аав ээжээ баярлууллаа. Ингээд амжилттай суралцаж буй Нийслэлийн тэргүүний МУБИС-ийн харьяа ЕБС-ийн авьяаслаг сурагч дүү нартаа болон чадварлаг багш нартаа нийт эцэг эхчүүдийн өмнөөс талархал илэрхийлж, улам их амжилт хүсье.