Та бүхэндээ 10-н жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн харьяа Ерөнхий Боловсролын Сургууль нь Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн МУБИС-ийн удирдах зөвлөлийн 2014 оны 5 сарын 29-ний өдрийн 12 дугаар тогтоол, МУБИС-ийн захирлын
2014 оны 10 сарын 15-ны өдрийн А/162 тушаал, БСШУЯ-ны сайдын 2015 оны 6 сарын 3-ны өдрийн А/205 сургалт эрхлэх тусгай зөвшөөрлөө авч,
2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас " МУБИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай Ерөнхий Боловсролын
Сургууль” нэрээр анх үүсгэн байгуулагдсан. 2014-2015 оны хичээлийн жилд математик, байгалийн ухаан, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай лицей сургууль нэрээр анхны элсэлтээ авч, 10 болон 12-р ангийн нийт
20 сурагчтайгаар сургалтаа эхлүүлсэн бол өдгөө 102 багш, ажилтан,1150 гаруй сурагчтай болж жилээс жилд өргөжин тэлсээр байна. Багшлах
боловсон хүчний хувьд 50.2% нь эрдмийн болон мэргэжлийн зэрэгтэй бөгөөд профессор-1, доктор-2, магистр-32, зөвлөх-4, тэргүүлэх-22, заах аргач-10, Канадын Конкордиа их сургуулийн TESOL зэрэгтэй багш -4, МУСМ-2 багш ажиллаж байна. Тус сургууль нь байгуулагдсан цагаасаа байгалийн ухаан, гадаад хэлний хичээлийг гүнзгийрүүлсэн болон нэмэлт цагаар үзэж, сурагчдын сонирхол, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, бие даах чадварыг эзэмшүүлэх
зорилго тавин ажиллаж байна. Сургалтын таатай орчин бүрдүүлэх зорилгоор 2019-2020 оны хичээлийн жилд шинэ өргөтгөл барилгыг
ашиглалтад оруулж, сургуулийнхаа хуучин байрыг бүрэн засварлан, 3 давхар байсныг 4 давхар болгон өргөтгөсөн нь сургалт явуулах тохиолог
орчин бүрдсэн билээ. Боловсролын стандартад нийцсэн номын сан, спорт заал, фитнесс, гадаад хэлний иж бүрэн SMART анги, бага боловсролын
STEM сургалтын анги, хими, биологи, физик, монгол хэл, дуу хөгжим, дизайн технологи, шатрын клуб, ёс зүйн иж бүрэн тохижуулсан
кабинетуудтайгаас гадна сурагчдынхаа авьяасыг нээн хөгжүүлэх 18 төрлийн дугуйлан хичээллэж байна. Та бүхэндээ 10-н жилийн ойн баярын мэндийг хүргэе.