Төв аймгийн Жаргалант сумын ЗДТГ болон тус сумын ЕБС-тай хамтран ажиллах санамж бичиг үзэглэгдсэн сайхан өдөр тохиолоо. Хамтран ажиллах гэрээгээр энэхүү аманд хамтарсан сурагчдын хөдөлмөр-амралт-сургалтын зуслан байгуулагдах юм. Энэхүү зуслан ашиглалтад орсноор хавар, зун, намрын улиралд сурагч, багш солилцоог явуулахаас гадна сурагчид Монгол ахуйтайгаа ойртох, танилцах, мал маллах, сүү цагаан идээ боловсруулах, төмс, хүнсний ногоо болон хүлэмжийн нарийн ногоог тарих, арчлах, хураах зэрэг амьдрах ухаанд суралцахаас гадна, шатар, сэтгэн бодох, гадаад хэл зэрэг сурагчдыг хөгжүүлэх сургалтууд явагдах юм.