Тус тэнхим нь анх 2014 оны 08 сарын 25-нд Судалгааны арга зүйн профессорын баг нэртэйгээр таван хүний бүрэлдэхүүнтэй бие даан байгуулагдсан бөгөөд профессорын багийн ахлагчаар профессор Ж.Батдэлгэр ажиллав байв. 2017 оноос Судалгаа арга зүйн тэнхим болж тэнхимийн эрхлэгчээр доктор, ахлах багш Т.Батболд, үндсэн багшаар доктор Д.Ариунаа, доктор Б.Баярмаа, магистр С.Батцэцэг, магистр Д.Зол-Эрдэнэ нар ажиллаж байна.
Тэнхимийн эрхлэгч, доктор, ахлах багш Т.Батболд:
- 2014 онд МУБИС-д Боловсролын удирдлагын доктор хамгаалсан.
- 2020 онд БНХАУ-ын Chifeng их сургуулийн Хүндэт профессор цол хүртсэн.
- 2007 оноос МУБИС-д багшаар ажилласан.
Боловсролын эдийн засаг, боловсролын хөрөнгө оруулалтын чиглэлээр судалгаа хийдэг.
Доктор, багш Д.Ариунаа:
- 2012 онд Голланд Улсын Гага хотын Ротардамын Ерасмасын их сургуулийн харъяа Нийгэм судлалын сургуульд Боловсролын доктор хамгаалсан.
- 2013 оноос МУБИС-д багшаар ажилласан.
Хүүхдийн хөгжил, боловсролын статистикийн чиглэлээр судалгаа хийдэг.
Доктор, багш Б.Баярмаа:
- 2016 онд БНСУ-ын Инха их сургуульд Статистикийн доктор хамгаалсан.
- 2016 оноос МУБИС-д багшаар ажилласан.
Боловсролын түүвэр судалгаа, тоон судалгааны чиглэлээр судалгаа хийдэг.
Магистр, багш С.Батцэцэг:
- 2004 онд МУБИС-д Математикийн ухааны магистр хамгаалсан.
- 2007 оноос МУБИС-д багшаар ажилласан.
Боловсролын статистик, боловсролын санхүүжилтын чиглэлээр судалгаа хийдэг.
Магистр, багш Д.Зол-Эрдэнэ:
- 2010 онд МУБИС-д Эдийн засаг-статистикийн магистр хамгаалсан.
- 2011 оноос МУБИС-д багшаар ажилласан.
Боловсролын статистик, боловсролын бодлогын чиглэлээр судалгаа хийдэг.
Судалгаа арга зүйн тэнхимийн эрхэм зорилго нь боловсролын бүх шатны судлаач багшийг бэлтгэнэ. Энэхүү эрхэм зорилгын хүрээнд:
- Олон улсын болон үндэсний хэмжээний боловсролын судалгааг суралцагчидтай хамтран хэрэгжүүлэх,
- Судалгаанд суурилсан чанартай сургалтыг зохион байгуулах,
- Шударга, ил тод, хамтын оролцоотой менежментийг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Тус тэнхим нь Багш боловсролын бакалаврын сургалтад “Судалгааны арга зүй”, магистрантурын сургалтад “Судалгааны ажлын арга зүй-II”, докторантурын сургалтад “Судалгааны ажлын арга зүй-III” хичээлийг тус тус зааж байна.