Нийгмийн ажил арга зүйн тэнхим  нь 1997 онд Их Британий Нэгдэн Вант Улсын засгийн газрын түншлэлийн хөтөлбөрийн санхүүгийн шууд дэмжлэг, туслалцаатайгар Нийгмийн ажилтны сургалт судалгаа арга зүйн төв нэртэйгээр байгуулагдсан. 1999-2000 оны хичээлийн жилээс эхлэн Нийгмийн ажлын тэнхим,  2014 оноос Нийгмийн ажлын арга зүйн тэнхим болон өргөжиж, нийт 7 багшийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Тэнхмийн хэрэгжүүлж буй Нийгмийн ажлын бакалаврын хөтөлбөр нь Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын стандарт шаардлагатай нийцсэн хөтөлбөр юм. Тухайлбал:

  • 2005 онд Олон улсын Нийгмийн Ажлын Сургуулиудын Холбооны гишүүн,
  • 2006-2008 онд Будапештийн Соросын Сангийн Дээд Боловсролыг Дэмжих Хөтөлбөрийн Академик хөтөлбөрийн түншлэгч тэнхим,
  • 2011 онд Арктикийн бүсийн орны их сургуулиудын холбооны гишүүн,
  • 2012, 2020 онд “Нийгмийн ажил” бакалаврын хөтөлбөрийг анх удаа магадлан итгэмжлүүлсэн.

Тэнхмийн эрхэм зорилго: Нийгмийн хөгжил, хүмүүний  сайн  сайхан  төлөө өөрчлөлт  хийх  өндөр ур чадвартай мэргэжлийн  нийгмийн  ажилтан  бэлтгэх.

Бидний зорилт

  • Нийгмийн ажлын мэргэжлийн бодлого, стандартад нийцсэн нийгмийн ажлын боловсролын агуулга,  аргазүйг хөгжүүлэх
  • Нийгмийн ажлын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд мэргэжлийн олон нийттэй хамтран ажиллах
  • Нийгмийн ажлын мэргэжлийг олон нийтэд түгээх,  сурталчлах,  олон улсын нийгмийн ажлын туршлагаас суралцан, мэргэжлийн олон нийтэд чиглэсэн  сургалт семинар,  үндэсний зөвлөгөөн зохион байгуулах,  оролцох
  • Хүүхэд хамгааллын таатай орчин бүрдүүлэх, үйлчилгээг хөгжүүлэх  чиглэлээр сургалт судалгаа явуулах

 

Хамтын  ажиллагаа

  • Боловсрол Соёл Шинжлэх  Ухаан Спортын  Яам
  • Хөдөлмөр Нийгмийн  Хамгааллын Яам
  • Гэр бүл Хүүхэд Залуучуудын хөгжлийн газар
  • Улсын Хөдөлмөр Халамж үйлчилгээний Ерөнхий  Газар
  • Хүүхдийг  Ивээх  Сан
  • Нийгмийн  Ажлын  Багш  Сургагчдын  Холбоо
  • Нийгмийн  Ажлын  их дээд  сургуулиуд
  • Сургуулийн  Нийгмийн  Ажилтны  Нийгэмлэг
  • Мэргэжлийн  Нийгмийн  Ажилтны  Нийгэмлэг
  • Монголын Зуслангуудын холбоо
  • Эмэгтэй скаутын холбоо

Гадаад  харилцаа

  • Олон  Улсын  Нийгмийн  Ажлын  Сургуулиудын  Холбоо
  • АНУ-ын Вашингтоны  Их  Сургуулийн  Нийгмийн  Ажлын  Сургууль
  • АНУ-ын Колумбын Их  Сургуулийн  Нийгмийн  Ажлын  Сургууль
  • АНУ-ын  Депаулын  Их  Сургууль
  • Японы  Нийгмийн  Халамжийн  Их  Сургууль