ГАР, ХӨЛ, АМНЫ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ 

Гар, хөл, амны өвчин нь бага насны хүүхдүүдэд элбэг тохиолддог халдварт өвчин юм.
Халдвар хэрхэн дамжих вэ?
• Бохир гар
• Ханиах, найтаах
• Хүүхдийн тоглоом, эд зүйлс
• Шүлс, тууралтын шингэнээр
Шинж тэмдэг:
• Халуурах
• Ам, хэл, буйл дээр цэврүү гарах
• Гар, хөл, өгзөг орчимд тууралт гарах
• Хоолонд дургүй болох
Урьдчилан сэргийлэх арга:
Гараа савандаж тогтмол угаах
Хүүхдийн тоглоом, хэрэглэлийг ариутгах
Олон нийтийн газраар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх
Өвчтэй хүүхдийг гэрт нь тусгаарлах
Хүүхдэд ам дамжсан хоол өгөхгүй байх
Цэвэр ус, эрүүл ахуйг сайтар сахих
Анхаарах: 


Хэрэв халууралт өндөрсөх, хүүхэд унтамхай болох, хоол унд идэж чадахгүй бол эмчид яаралтай хандана уу
СУРГУУЛИЙН ЭМЧ
