🎼2024-2025 оны хичээлийн жилийн дугуйлангийн тайлант өдөрлөг 5 дугаар сарын 30-нд 13:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Тус өдөрлөг спорт заал болон 2 давхарт байрлах өргөтгөлийн ангиудад зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Мөн дугуйланд хамрагдсан сурагчдын эцэг эх, асран хамгаалагчид оролцохоос гадна бусад сурагчид үзэж, сонирхох боломжтой. Та бүхнийг хүрэлцэн ирж, сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагааны тайланг сонирхож, авьяаслаг сурагчдын уран бүтээл, дуу хуур, хөгжим, загварын ертөнцөөр аялахыг урьж байна.🎻🎺🪕🎸🪗🥁🎼🎨🎬🎤♟️🎯🎳⚽️🏓⚾️🏐
May be an image of 13 people and text