БНСУ-ын ГЁНГИ АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЛАА.
Өнөөдөр манай сургууль дээр БНСУ-ын Гёнги аймгийн Боловсролын газрын дарга, тус аймгийн 5 сургуулийн багш, сурагчид болон Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтнүүд айлчилж, сургалтын үйл ажиллагаатай танилцлаа.
Айлчлалын бүрэлдэхүүнд:
🔹 БНСУ-ын Гёнги аймгийн Боловсролын газрын Олон улсын хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Юн Дун Үг
🔹 Пунсан ахлах сургууль (Удирдагч багш Чэ Жэ Хи болон сурагчид)
🔹 Чон ахлах сургууль (Удирдагч багш Жү Мин Гюу болон сурагчид)
🔹 Юнжүн ахлах сургууль (Удирдагч багш Ким Кон У болон сурагчид)
🔹 Шинвон ахлах сургууль (Удирдагч багш И Хён Э болон сурагчид)
🔹 Намян ахлах сургууль (Удирдагч багш И Хён Со болон сурагчид)
🔹 НБГ-ын мэргэжилтнүүд оролцож байна.
Монгол талыг төлөөлж :
🔹 Нийслэлийн Боловсролын Газрын Захиргаа Удирдлагын Хэлтсийн дарга Мөнхбилэг
🔹 МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн Захирал, профессор М.Мөнхбаатар
🔹 МУБИС-ийн харьяа ЕББДС-ийн Дотоод хяналтын менежер М.Минжмаа
🔹 МУБИС-ийн харьяа ЕББДС-ийн Бага ангийн сургалтын менежер П.Болорцэцэг
🔹 МУБИС-ийн харьяа ЕББДС- ийн Дунд ангийн сургалтын менежер С.Хэрлэн
🔹 МУБИС-ийн харьяа ЕББДС- ийн Ахлах ангийн сургалтын менежер Г.Энхцэцэг нар оролцож байна.
Үйл ажиллагааны үеэр манай сурагчид болон Солонгос улсын сурагчид бие биетэйгээ танилцаж, соёл, урлагийн болон боловсролын туршлагаасаа хуваалцсан дулаан уур амьсгалтай уулзалт болж өнгөрлөө