ЭРДЭМ НОМЫН ҮЙЛСЭД ТҮҮЧЭЭЛЭХ БАГШ НАРААРAA БАХАРХАЖ БАЙНА!
Эрдэм мэдлэг, авьяас чадвар, сэтгэл зүрхээ ирээдүйн эздийг бэлтгэхэд зориулж буй эрхэм багш нар маань Багш нарын баярын өдрөөр хөдөлмөр, зүтгэлээ өндрөөр үнэлүүлж, шагналын хур буулгалаа.
Төрийн дээд шагнал "АЛТАН ГАДАС" одонгоор
Дизайн технологийн багш Ш. Отгонбаатар
"БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" цол, тэмдэг:
Түүх нийгмийн ухааны багш Н. Алтанцэцэг
Химийн багш Г. Энхжаргал нар
"АРГА ЗҮЙЧ" цол, тэмдгээр
Биеийн тамирын багш И. Давааням нар шагнууллаа.
Багш та бүхэндээ багшлах их үйлсэд нь улам их амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе! Шагналдаа эзэн нь байж, эрдмийн гэрлийг үргэлж түгээж яваарай!