Монгол Бахархлын Өдөр 🇲🇳
Өнөөдөр (Аргын тооллоор 2025 оны 11-р сарын 21-ний Баасан гараг) Монгол Улс " Монгол Бахархлын Өдөр"- ийг тэмдэглэж байна.
Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог энэ өдөр нь ❄️❄️❄️🌨️🌨️🌨️ Эзэн богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой болж байна.
Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлын уламжлалыг судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэн, бахархах учиртай өдөр юм.
✅Өнөөдөр Төрийн дээд шагнал "Чингис хаан" одон гардуулах ёслол болно.