Дунд, ахлах ангийн эцэг эхийн нээлттэй хаалганы өдөрлөг боллоо. Энэ арга хэмжээ нь уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа төдийгүй, эцэг эх багш сурагчдыг холбосон томоохон арга хэмжээнүүдийн нэг билээ. Маш олон эцэг эх сургалтын чанар, суралцах орчинд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж байсан нь сургуулийн захиргаа болон багш бидэнд урам зориг өглөө. Хамтран ажилласан бүх багш, ажилчид хамт олондоо талархлаа.