Г.Ганболор багштай 5Б ангийн сурагч 100 буудалт даамны Ази тивийн хошой аварга Ц.Мөнхмандахыг сургуулийн захирал М. Мөнхбаатар хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Г.Ганболор багштай 5Б ангийн сурагч 100 буудалт даамны Ази тивийн хошой аварга Ц.Мөнхмандахыг сургуулийн захирал М. Мөнхбаатар хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Ц. Мөнхмандах нь Турк улсын Анталья хотод зохиогдсон Дэлхийн өсвөрийн залуучуудын аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээнд 100 буудалт даамны үндсэн төрөлд хоёрдугаар байр мөнгөн медаль, 100 буудалт даамны блиц төрөлд түрүүлж, алтан медаль авснаар Дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль, цомын эзэн болсон билээ. Шавьдаа ухаан бодол нь цэцэн мэргэн байж, уран нүүдэл нь оновчтой байж амжилтаа улам бататгаж улс орныхоо нэрийг дэлхийн тавцанд мандуулж явах өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье!!!