ЮНЕСКО-гоос жил бүрийн 10-р сарын 5-ны өдрийг Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд, Монгол Улс Багш нарын баярыг 1966 оноос тэмдэглэж ирсэн бөгөөд Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстэнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жил бүрийн 10-р сарын 5-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулсан юм. Багш нарын баярын өдрийг 10 сарын 5-нд дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг уламжлалтай.




Багш нарын баярын хүрээнд их ажил буцалсан, инээд хөөрөөр дүүрэн, эзэмшсэн мэргэжлээрээ бахархсан гэгээн сайхан өдрүүд үргэлжилж байна. Өнгөрсөн 7 хоногоос эхэлсэн "Ур чадварын уралдаан"-ы 2-р шат өнөөдөр өндөрлөж 6 багшийн мэргэжлийн мэдлэг, заах арга зүй, сургалтын төлөвлөлт ба зохион байгуулалт, харилцаа, хамтын ажиллагаа, сэтгэл зүй ба хүмүүжил, технологийн ур чадвар, өөрийн ба хөндлөнгийн үнэлгээ, ёс зүй, үнэт зүйлийг ээлжит хичээлдээ хэрхэн тусгаснаар шүүгчид дараах байрыг эзлүүллээ.

1-р байранд 177 оноогоор монгол хэл, бичгийн багш Б.Ариунжаргал

2-р байранд 150 оноогоор бага ангийн багш Э.Ундармаа нар шалгарлаа.

"Ур чадварын уралдаан"-ы 2-р шатанд оролцсон химийн багш М.Болортуяа, дүрслэх урлаг технологийн багш Б.Өнөболд, англи хэлний багш Б.Нандинцэцэг, мэдээлэл зүйн багш Д.Зоригт нартаа гүн талархал илэрхийлье.
Нийт 63 цагийн хичээлд сууж үнэлгээ, дүгнэлт хийсэн шүүгчдэдээ баярлалаа.
БАГШ ТА ХҮҮХЭД ШУУГИСАН ИХ ӨРГӨӨНИЙ ЭЗЭД БИЛЭЭ.