Монголын багш нарын 60, Дэлхийн багш нарын 32, МУБИС-ийн 75 жилийн ойн түүхт сайхан өдөр тохиож байна.
Энэхүү баярт өдөр манай хамт олноос эрдэм чадал, сэтгэл зүтгэлээрээ манлайлан ажиллаж, төрдөө ажлаа үнэлүүлэн дараах шагналуудыг хүртлээ:
"Боловсролын тэргүүний ажилтан" цол тэмдгээр:
• Биологийн багш Х. Отгонцэцэг
• Нарийн бичиг Б. Чимэддулам
"Санхүү банкны тэргүүний ажилтан" цол тэмдгээр:
• Нягтлан бодогч Э. Золзаяа нар тус тус шагнагдлаа!
Хүүхэд багачууд, залуу үеийнхээ ирээдүйн төлөө эрдэм билэг, сэтгэлээ зориулан ажиллаж буй эрхэм хамт олондоо, шагнуулсан багш, ажилтнууддаа халуун баяр хүргэе!
Эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе!
