Кураш бөхийн спортын мастер цол хүртсэн 10б ангийн сурагч Ж.Дэлгэр охиндоо баяр хүргэе!
Түүний амжилтаас дурдвал :

Жүдо бөхийн Хангайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө

Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл

“Хаш кап” өсвөрийн жүдо бөхийн олон хотын тэмцээнээс хүрэл

“MJ кап” өсвөрийн жүдо бөхийн олон хотын тэмцээний алт

“Bor nuur кап” өсвөрийн жүдо бөхийн олон хотын тэмцээнээс мөнгө

“Bor nuur кап” өсвөрийн самбо бөхийн олон хотын тэмцээнээс алт

Бүстэй бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс алт

Кураш бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс алт

Кураш бөхийн өсвөрийн ДАШТ-ийн хүрэл

Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам, самбо төрөлд алт (2025)

Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах сорилго тэмцээнээс алт

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах сорилго тэмцээнээс алтан медаль тус тус хүртжээ.
2024 онд Монгол улсад болсон Кураш бөхийн
“Дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнээс “Мөнгөн медаль хүртсэн.
Амжилт ялалтаар дүүрэн яваа сурагчдаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе!