Дэлхий нийтээр COVID-19 цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед МУБИС-ийн харьяа ЕБС ийн захиргаанаас зохион байгуулсан "ХӨЛ ХОРИО ХӨГЖИХ БОЛОМЖ" аяны хүрээнд 3-р ангийн сурагчид www.storyjumper.com сайт ашиглан дижитал сонсдог ном гэр бүл эцэг эхтэйгээ хамтран үлгэр, би хэн бэ?, өөрсдөө үлгэр зохиомжлон хийсэн. Хүүхдүүд маань энэ цагт зурагтай дижитал ном сонсож,уншиж байна.Тэд
- Сэдвээ сонгоно
- Зохиолоо төлөвлөнө
- Бичнэ
- Баатруудаа, орчин тойрноо өөрөө бүтээнэ
- Зохиолоо танилцуулна
- Сайжруулна гэх мэт яг л жинхэнэ зохиолч шиг өөрөө бичиж бүтээлчээр суралцаж байна. Хүүхэд өөрөө төсөөлөн бодож бичих нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх гайхалтай боломж. Энэ бүтээлч хөгжлийг дижитал технологитой хослуулан сурч байгаа нь бүр ч онцгой.