МИНИЙ ДУРТАЙ ХӨГЖМИЙН ХИЧЭЭЛ”
ЦАХИМ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД тодорлоо. Монголын хөгжмийн зохиолчдын хүүхдийн уран бүтээлийг сурталчлах, хөгжмийн багш нарын бүтээлч хандлагыг дэмжих, алдаршуулах, сурагчдын нь авьяас чадварыг олон нийтэд сурталчлах зорилгоор “Миний дуртай хөгжмийн хичээл” цахим уралдааныг улс, орон даяар зохион байгуулсан.
Уралдаанд Нийслэл, орон нутгаас 15 аймаг, 45 сургууль, 25 цэцэрлэгээс нийт 88 бүтээл ирүүлсэнээс
МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургуулийн найрал дууны дугуйлангийн сурагчид, Удирдсан багш Я.Одонтунгалаг
Зохиол: Үг: О.Сундуй, Хөгжим. Б.Цэвээнсүрэн "Хөгжмийн хичээл" бүтээл 2-р байранд шалгарлаа.
Энэхүү уралдаанд идэвх зүтгэл гарган санаачлагатай оролцсон багш, хамт олон, найрал дууны дугуйлангийн сурагчид, дэмжиж тусалсан эцэг эхчүүд, асран хамгаалагч та бүхэнд талархсанаа илэрхийлье!
https://www.youtube.com/watch?feature=share&v=Z_jH-Li0bI4&fbclid=IwAR3QuOtqxKS_h0OPGUedT_cFN7YiJtYLgRlJQLNGBW4yCKceR5FJl71vqrE&app=desktop
