Онлайнаар бие даан суралцах зөвлөмж

ЗӨВЛӨМЖ
Онлайн байдлаар хичээл судалж байгаа үед аль болох танхимд сууж буй мэт орчинг бүрдүүлбэл зохилтой. Youtube- ээс дуу сонсох аятай эсвэл кино үзэж буй мэт хичээлд хандвал юм сурах биш, өөрийгөө хуурсаар байгаад л дуусна. Онлайн горимд хичээл үзнэ гэдэг номын дуу сонсохоос гадна, өөрийгөө төлөвшүүлэх тэсвэр хатуужилтай, хэнээр ч тэг, ингэ гэж заалгахгүй суралцах зуршлыг тогтоож авна гэсэн үг. Сурагч таныг улам л хариуцлагатай болгон гэсэн үг.
Үр дүнгүй гэхээс өмнө, та өөрийгөө бүрэн дайчилж чадаж байна уу? гэж асуугаад үзээрэй.
Хичээлийг бие дааж дэлгэрүүлж үзэх, эрэлхийлэх чадвар ба тэмдэглэл хийх чадвар одоогийн 21-р зууны сурагч, оюутнууд эзэмшсэн байх ёстой. Сул талыг ч, давуу талаа болгоод авбал хэн, хэндээ тустай.