Албус" төсөл нь Монгол Улсын боловсролын салбарт Google-ийн боловсролын шийдлүүдийг нэвтрүүлэх, багш нарын цахим ур чадварыг хөгжүүлэх, сурагчдын суралцах үйл явцыг дэмжих зорилготойгоор хэрэгжүүлж буй хөтөлбөр юм.

Албус" төсөл нь Монгол Улсын боловсролын салбарт Google-ийн боловсролын шийдлүүдийг нэвтрүүлэх, багш нарын цахим ур чадварыг хөгжүүлэх, сурагчдын суралцах үйл явцыг дэмжих зорилготойгоор хэрэгжүүлж буй хөтөлбөр юм.
Энэхүү төслийн хүрээнд багш нарт Google Classroom, Google Meet зэрэг Google-ийн боловсролд зориулсан программ хангамжуудыг ашиглан интерактив цахим хичээл бэлтгэх, явуулах арга барилд сургах, сурагчдын суралцах идэвхийг нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хамтын ажиллагааг дэмжих орчныг бүрдүүлэх, боловсролын салбарт технологийн дэвшлийг ашиглан сургалтын үр дүнг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх сургалт, судалгаа явуулах юм.
Багш нар цахим хэрэгсэл ашиглан сургалтын агуулгаа баяжуулж, сурагчдын анхаарлыг татах, харилцан үйлчлэлийг нэмэгдүүлэх боломжтой болохоос гадна, сурагчид Google-ийн боловсролд зориулсан программ хангамжуудыг ашиглан бие даан суралцах, мэдээлэл хайх, багш, бусад сурагчидтай хамтран ажиллах чадварт суралцана. Мөн Монгол Улсын боловсролын салбарт технологийн дэвшил нэвтэрч, сургалтын чанар, хүртээмж сайжирна. Албус төсөлд оролцож буй багш , сурагчид маань сургалтууддаа суун , туршилтын хичээлүүддээ оролцож эхлээд байна. Төслийн баг болон багш, сурагчдадаа амжилт хүсье!