МУБИС-ийн харьяа ЕБС-ийн ногоон төгөлд шинээр гурван сайхан нарс мод шилмүүслэн ургах хувь тохиол бүрдсэн сайхан өдөр тохиолоо.

МУБИС-ийн харьяа ЕБС-ийн ногоон төгөлд шинээр гурван сайхан нарс мод шилмүүслэн ургах хувь тохиол бүрдсэн сайхан өдөр тохиолоо. Хөөрхөн бяцхан шавь нар, сургуулийн удирдлага, эцэг эхийн төлөөллөөс оролцон уг сайхан үйл ажиллагааг багш нартайгаа хамтран хийж гүйцэтгэлээ. Ногоон төгөлд маань буянтай сайхан үйлийг өрнүүлж нарс модоор бэлэг барьсан Ногоон хэрэм төслийн зохицуулагч, Ногоон тайга ХХК захирал М.Ганзориг танд нийт хамт олон, эцэг эхчүүд, шавь нарынхаа өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.
2022.09.16