03.22 Дэлхийн усны өдөр тохиож байна.

Өнөөдөр дэлхийн усны өдөр тохиож байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 оны 3 сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, жил бүр уламжлал болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.
Түүнчлэн жил бүр НҮБ-аас улс орны шийдвэр гаргагчдад усны талаар баримтлах бодлогын чиглэлийг санал болгох, анхаарлыг хандуулах зорилгоор тодорхой уриа гаргадаг бөгөөд энэ жилийн хувьд "Ус ба энхтайван” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.